НӨАТ-ын буцаан олголтоор татвар төлөх иргэдийн хүсэлтийг авч эхэллээ

1-р сарын 19, 2024 - 11:01
11 сарын өмнө
 0  31
НӨАТ-ын буцаан олголтоор татвар төлөх иргэдийн  хүсэлтийг авч эхэллээ

2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.

  • Авто тээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр

Харин IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авах иргэдэд Цагаан сарын баяраас өмнө олгоно гэдгийг мэдээлээд байгаа юм. Сангийн сайдын мэдээлснээр энэ онд НӨАТ-ын буцаалтаар 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор улсын төсвийг баталжээ.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow