Оюутолгой компани ажилчдынхаа цалинг20-25 хувиар бууруулсан хууль бус шийдвэрийг гаргажээ
Оюутолгой компани 2024.02.06-нд нийт ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй, дур мэдэн шийдвэр гаргаж, ажилчдынхаа эрх ашгийг зөрчсөн байна. Энэ талаар тус компанийн ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Оюутолгой компани үндэслэлгүйгээр ажилчдын цалинг бууруулж, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг олгохоос татгалзсан шийдвэрийг эрс эсэргүүцэж байна. Ажил олгогч ажилчдын цалин хөлсийг бууруулах шийдвэр гаргахдаа үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэхгүй, бие даан шийдвэрлэж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчлөө. Тиймээс хууль бус шийдвэрээ цуцлахыг Оюутолгой компаниас шаардаж байна. Энэ шийдвэрээ өөрчлөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ ажилчдын төлөөлөл мэдэгдэв.
Компанийн ашиг орлого буурч, алт зэсийн ханш унасан тохиолдолд ажилчид цалин бууруулахыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй учраас цалин бууруулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.