Саудын Араб улсад үргэлжилж буй дэлхийн тулааны спортын наадмын жюү жицүгийн төрөлд манай улсаас 3 тамирчин оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Лхагва гарагт -52 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ. Г.Монголжин сүүлийн жилүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож, шагналт 5-р байрт удаа дараа орсон бол өөрийн амжилтаа ахиулж, дэлхийн тулааны спортын наадмын дэвжээнээс хүрэл медаль зүүлээ. Г.Монголжин эхний тойрогт Испанийн тамирчныг ялж, хэсгийн барилдаанд Филиппиний тамирчинд ялагдаж, торгуулийн барилдаанд Саудын Арабын тамирчныг ялснаар хүрэл медалийн төлөө шалгарсан байна. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн тамирчныг 2:0-ээр ялж, Дэлхийн тулааны спортын наадмаас медаль хүртлээ.