НОБГ: Гал түймэрт 7 иргэн өртөж амиа алдаж, таван хүний амь насыг авран хамгаалсан

10-р сарын 26, 2023 - 10:30
1 жил өмнө
 0  55
НОБГ: Гал түймэрт 7 иргэн өртөж амиа алдаж, таван хүний амь насыг авран хамгаалсан

Өнгөрсөн шөнө гал түймэрт өртөж долоон иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан тухай НОБГ мэдээлэл хийлээ. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганарангийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 26-ны өдрийн 03:47 цагт ОБЕГ хүлээн авчээ.


Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход 7х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн  шатаж байсныг 04:50 цагт тархалтыг зогсоож,  06:30 цагт бүрэн унтраасан. Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажилласан. Уг гал түймэрт нийт 7 хүн өртөж нас барж, таван хүний амийг авран хамгаалжээ.


Харин хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч иргэдийн мэдээллийг тодруулжээ. НОБГ-аас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гал юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна гэв.

Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow