Соёлын биет өв хулгайлж, БНХАУ-ын иргэнд худалдсан хэргийг шалгаж дуусчээ

5-р сарын 27, 2024 - 11:43
7 сарын өмнө
 0  47
Соёлын биет өв хулгайлж, БНХАУ-ын иргэнд худалдсан хэргийг шалгаж дуусчээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагджээ.

Энэ хэргийг үйлдсэн иргэн “Б” нь  7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Өгөөмөр” захын орчимд иргэн “З”-д худалдахаар тохиролцсон байна. Улмаар “З” цааш дамжуулж уг соёлын биет өвийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн “В”-д худалдан борлуулсан болох нь тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн “Б”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн дагуу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, энэ оны 05 сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow