Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа

5-р сарын 27, 2024 - 11:31
7 сарын өмнө
 0  74
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа

“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өчигдөр /2024.05.26/ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.

Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв.

Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авсан нь энэ юм. У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн гэв. Уг тулаанаас гадна 53.7 кг-ын жинд Болдбаярын Билгүүн, 63.3 кг-ын жинд Батсайханы Билгүүн нар ялалт байгууллаа. Тэмцээнийг Х.Хайнар, Б.Одсүрэн, Р.Чинбат, Д.Лхагвадорж нар дэнсэллээ.

Share:
74

like

dislike

love

funny

angry

sad

wow