ЦЕГ: ''Ice top'' хамтлагийн ахлагч ''Eyescool'' буюу Б.Оргил-Эрдэнэ гадаадад байгаа нөхцөл байдал урьдчилсан тогтоогджээ

4-р сарын 7, 2025 - 10:59
2 өдрийн өмнө
 0  525
ЦЕГ: ''Ice top'' хамтлагийн ахлагч ''Eyescool'' буюу Б.Оргил-Эрдэнэ гадаадад байгаа нөхцөл байдал урьдчилсан  тогтоогджээ

Монголын хип хопын алдарт "Ice top" хамтлагийн ахлагч "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ  фэйсбүүк дээрээ лайв буюу шууд дамжуулалт өчигдөр  орой хийж, хар тамхи татсан байж болзошгүй үйлдэл гаргажээ.

Тэрбээр тус лайв дээрээ "Энэ бол "ice", "Ice top"" хэмээсэн бөгөөд тэрбээр ийнхүү "Ice top" хамтлагийн хар тамхи татсан удаах гишүүн болж байна. Харин түүний үйлдэл сошиалд цацагдсан бичлэгийн дагуу ЦЕГ-аас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ талаар  ЦЕГ-аас тодруулахад “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна" гэв. Хэрэв тэрбээр гадаадад  хар тамхи хэрэглэж, тогтоогдвол тухайн улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэгдэх юм.

Share:
525

like

dislike

love

funny

angry

sad

wow