Ховд голд халиа үүсэж, малчин айлын малын хашаа усанд автжээ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын VII багийн нутаг Долоон гаталга гэх газарт Ховд голд халиа үүсэж, малчин Ж-ын малын хашаа усанд автжээ.
Энэ тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 17-ны 13:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:20 цагт очиход малчин Ж-ын 15х15 метрийн хэмжээтэй малын хашаанд халианы ус орсон байсныг шуудуу татаж гаргасан. Элс шуудайлж 60 см өндөр, 36 метрийн урттай далан босгосон гэж ОБЕГ-аас мэдээлэв.