Д.Мөнх-Эрдэнийн эрхийг нь зөрчиж байсныг прокурорын шийдвэрээр хүчингүй болгуулжээ

Зүүнхараа дахь 413-р ангид хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулсан акт болон 30 хоногоор хүнтэй уулзахыг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өчигдөр Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч тус хориход очиж, асуудлыг прокурорт тавьсан байна. Д.Мөнх-Эрдэнийн эрхийг нь зөрчиж байсныг прокурорын шийдвэрээр хүчингүй болгуулжээ.
Хорих ангийн удирдлагууд бол Д.Мөнх-эрдэнийг ёс бус үг хэлсэн учир дээрх арга хэмжээг авсан гэж тайлбарлаж байсан юм.






