Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нийслэл Братислав хотоос зүүн хойд зүгт орших нэгэн жижиг хотод буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Лхагва гаргийн орой Батлан хамгаалахын сайд Роберт Калинак мэдэгдэхдээ,
Ерөнхий сайд гурван цаг гаруйн турш үргэлжилсэн мэс засалд орсон бөгөөд нөхцөл байдал “тааруу” байна гэжээ. Галт зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэнийг Ерөнхийлөгч болон Словакийн улс төрчид “ардчилал руу халдсан үйлдэл" гэж тодорхойлсон байна.