Швейцарын “Credit Suisse” банкийг "UBS" банк худалдаж авахаар болжээ
Хямралын байдалд байгаа Швейцарын “Credit Suisse” банкийг тус улсын томоохон банк болох “UBS” худалдаж авахаар болсон байна. Энэ талаар Швейцарын Үндэсний банк мэдээлжээ.
"Credit Suisse"-ийг худалдан авснаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, онцгой энэ нөхцөл байдалд Швейцарын эдийн засгийг хамгаалах шийдэл олдлоо" гэж Үндэсний банк онцлон тэмдэглэсэн байна. Хэлэлцээнд оролцогч талуудын мэдээлснээр, “Credit Suisse”-ийг худалдан авах хэлцэл 3.24 тэрбум ам.доллар болсон байна.