Шинэ Гвинейд болсон хөрс нуралтын улмаас 670 гаруй хүн амь үрэгджээ

5-р сарын 27, 2024 - 08:28
7 сарын өмнө
 0  17
Шинэ Гвинейд болсон хөрс нуралтын улмаас 670 гаруй хүн амь үрэгджээ

Папуа Шинэ Гвинейн хойд бүсэд орших алслагдмал Каокалам тосгонд болсон  хөрсний гулгалтын улмаас 300 гаруй хүн, 1182 байшин дарагдсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээл байна. НҮБ-ын Цагаачлалын агентлаг ням гарагт /2024.05.26/ тооцоолохдоо хөрсний нуралтын улмаас 670 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн байна.


Тус агентлагийн Папуа Шинэ Гвиней дахь төлөөлөгч газрын тэргүүн Серхан Актопрак “Хүмүүс хөрсөнд булагдсан цогцсуудыг гаргаж авахын тулд саваа, хүрз ашиглаж байна” гэжээ.Хөрсний гулгалт 200 хавтгай дөрвөлжин км талбай хамаарч, 8 метр гүн нуранги үүссэн байна. Үүний улмаас ирэх очих замын хөдөлгөөн тасалдсан нь аврах ажилд хүндрэл учруулж байгаа аж. Нуралтад өртсөн газарт очих ганц арга нь нисдэг тэрэг гэж “Australian Broadcasting Corp” мэдээлсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд хөрсний нөхцөл байдал тогтворгүй байгаа тул гулгалт дахин явагдаж, олон байшин дарагдах эрсдэлд орж магадгүй гэжээ.


Тус улсын Ерөнхий сайд Жеймс Марапе хэлэхдээ Гамшгийн алба, Батлан хамгаалахын хүчин, Хөдөлмөр эрхлэлт болон Хурдны замын алба аврах ажилд тусалж байгаа гэсэн юм.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow