P. Diddy шүүхээс дөрвөн жил хоёр сарын хорих ял, 500 мянган ам.долларын торгууль ногдуулсныг давж заалдана
Хөгжмийн продюсер, “Bad Boy Records”-ийн үүсгэн байгуулагч Шон Комбс буюу P. Diddy-д Нью-Йоркийн холбооны шүүхээс дөрвөн жил хоёр сарын хорих ял, 500 мянган ам.долларын торгууль ногдуулсан билээ. Түүнийг “Freak Offs” нэртэй садар самуун үдэшлэг зохион байгуулж, бэлгийн мөлжлөг хийсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Харин өмгөөлөгч нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

