ШИНЭ АВТОБУСНУУД ИРГЭДИЙН ШҮҮЛТҮҮРЭЭР ОРНО
Шинэ автобуснууд өнөөдөр Улаанбаатарт ирсэн байх ёстой. Өнөөдөр /2023.12.29/ 10-16 цагийн хооронд шинээр нийлүүлж буй автобуснуудыг төв талбайд байршуулан, олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болжээ.
Дуулиант ногоон автобус шиг иргэдийн шүүлтүүрээр ийн орох нь. Эхний ээлжийн 35 автобусанд шалгалт хийлээ. Их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан юм.