Малдаа явсан нөхрийнхөө араас гараад сураггүй болсон 50 настай О-ын цогцсыг олжээ
Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэх газар оршин суух малчин 53 настай М нь 16-ны 20:00 орчимд малдаа яваад, ирэхгүй уджээ. Тиймээс эхнэр нь болох 50 настай О нөхрөө тосох гэж араас нь яваад сураггүй алга болсон ба эрлийнхэн М-ийг эсэн мэнд олж, эхнэрийг нь эрэн хайж байсан юм. Харамсалтай нь тэд О-ын цогцсыг олжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэх газар оршин суух малчин 53 настай М нь 2024.02.16-ны 20:00 орчимд малдаа яваад, эхнэр 50 настай О нь нөхрөө тосох гэж араас нь яваад сураггүй алга болжээ. Тус сумын Барлаг багийн засаг даргаар ахлуулсан 6 ажилтан 1 авто машинтай 00:00 цагт гарч 80км замыг туулан очиж эрлийн ажиллагааг эхлүүлэн 10:40 цагт Хөх дэл гэх газраас нөхөр М-ийг эсэн мэнд олсон бол эхнэр О-г үргэлжлүүлэн хайж байгаа аж. Нэмэлтээр 2024.02.18-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн 2 алба хаагч, цагдаагаас 3 алба хаагч 1 авто машинтай, ар гэрээс 1 иргэн нийт 4 хүн 2 автомашинтай 13:15 цагт эрэн хайж байсан юм.