Ши Жиньпин Сан-Францискод очжээ

11-р сарын 15, 2023 - 09:44
1 жил өмнө
 0  14
Ши Жиньпин Сан-Францискод очжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Калифорни муж улсын Сан-Франциско хотод очсон байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх юм. Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар Хятадын удирдагчийг онгоцны буудалд угтан авчээ. БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны (ХКН-ын Төв Хороо) Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци, мөн ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Ши Жиньпинтэй хамт Сан-Францискод иржээ. 


АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад, АНУ-ын удирдагчдын уулзалтыг 11 дүгээр сарын 15-нд хийхээр тов гарсан юм. 

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow