С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүллээ
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 30 хууль, тогтоомжийг эцэслэн баталж, 5 асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Гишүүд та бүхэнд бас ирүүлсэн байх. Хувь хүний зөв, бурууг ярихгүй. Эрх баригч МАН-ынхан та нар сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэх, хэвлэн нийтлэх, мэдээ мэдээлэл гаргахдаа холбогдуулан хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, айлгаж ичээх асуудал гаргаж байна. Үүнийг хэлэлцэх асуудалд оруулж, ярих хэрэгтэй байна.Би эрх баригч нартай олон жил үзэж байна. Аймхай, нэр хүндтэй хайртай, өрөвдөлтэй, арчаагүй хүмүүс. Хууль хяналтын байгууллагаад далайлгаж, дарамтлахаараа бүр аюултай. Ганцаардаж, муу сайнаараа дуудуулж явахыг би мэднэ. Н.Өнөрцэцэгтэй холбоотой энэ асуудал болон сэтгүүлчийн хэвлэн нийтлэх асуудлаарх хуулийн хэрэгжилтийг УИХ дээр ярих цаг болсон. Нийгэм тэр чигтээ хоёр хуваагдчихаад, самуунтай байна" гэв.