Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томиллоо.
Тэрбээр АН-ын гишүүн бөгөөд 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож байв.
Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Ажилласан байдлыг дурдвал, Монгол банкны газрын орлогч захирал, "Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх мэт албыг хашижээ.