Сэжигтэй тохиолдлоор өвдсөн хүний бие хүнд байна

6-р сарын 29, 2023 - 11:22
1 жил өмнө
 0  40
Сэжигтэй тохиолдлоор өвдсөн хүний бие хүнд  байна

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учир тодорхой бүсүүдэд өчигдрөөс /2023.06.27/ хөл хорио тогтоосон. Тодруулбал, сэжигтэй тохиолдол илэрсэн сум болон аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлах шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргасан юм.

Шинжилгээний урьдчилсан хариугаар сул эерэг буюу тарваган тахлын тохиолдол мөн эсэхийг дахин баталгаажуулах шаардлагатай гарсан байна. Сэжигтэй тохиолдлоор өвдсөн хүний биеийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд хөл хориог цуцлаагүй болохыг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow