Сергей Шойгу: Цэргийн ажиллагааны үеэр Украины арми 444 мянган цэргээ алджээ
Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины арми 444 мянга гаруй цэргээ алдсан бөгөөд 2024 он гарснаас хойш өдөр бүр 800 гаруй цэрэг, 120 гаруй зэвсэг техникээ алдаж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв.
Үүний өмнө, Оросын олон нийтийн танхимын дэргэдэх шинэ бүс нутгийн интеграцыг зохицуулах зөвлөлийн дарга Владимир Рогов Украины зэвсэгт хүчний хохирол наад зах нь 500 мянган хүн болсон хэмээн мэдэгдэж байв. Зөвхөн Украины хэвлэл мэдээллийн гашуудлын мэдээ тоолдог сайтын өмнө мэдээлж байснаар амь үрэгдсэн украинчуудын тоог Ерөнхийлөгч В.Зеленськийн хэлсэн 31 мянгаас бараг арав дахин их гэж үздэг юм.