Сергей Лавров Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсэхийг дэмжинэ гэлээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэх дараагийн нэр дэвшигч нь Монгол Улс бөгөөд үүнийг тус байгууллагын бүх гишүүд дэмжиж байгаа хэмээн тус эвслийн Гадаад хэргийн сайд нарын хуралдааны дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Тэрбээр "Бид БНХАУ болон бусад түншүүдийн хамт гишүүн байх дараагийн нэр дэвшигч нь Монгол байх ёстой гэж үзэж байгаа юм. Газар зүйн байршлыг харвал Монгол энэ байгууллагын орон зайд тохирч харагдана. Хөрш Монгол Улсыг ийм шийдвэр гаргах тал дээр бид хөхүүлэн дэмжих болно. ШХАБ-ын бүх гишүүд Монголыг элсүүлэхэд санал нэгтэй байгаа" хэмээн хэлжээ.
Одоогоор 14 улс ШХАБ-ын хэлэлцээрт ажиглагчийн байр суурианаас оролцдог. Үүн дээр Лаос, Алжир улсууд ажиглагчаар оролцох хүсэлт гаргажээ.