СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа явсан 37 настай эмэгтэй амиа алджээ
Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан орон нутагт ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр 335 иргэн сураггүй болсны 333-ыг нь эсэн мэнд олсон. Харин харамсалтайгаар Дорнод аймгийн Айраг суманд малдаа явсан 37 настай эмэгтэй амиа алдсан байна. Үлдсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Шадар сайд хэлэхдээ "Өвөлжилт тун хүндэрч байна. Нийт нутгийн 50 хувь нь зудын маш хүнд байдалд орсон" хэмээлээ.