Соёолон насанд 122 морь гарааны зурхай руу хөдөллөө
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2023.07.12/-ийн Соёолон морины уралдаан болох бөгөөд 205 соёолон бүртгүүлжээ. Үүнээс 122 морь гарааны зурхай руу хөдөллөө. Соёолонгууд 22 километрийн зайд уралдах юм.