Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц ханыг ирэх сарын 20-нд барьж дуусна

9-р сарын 23, 2024 - 19:51
3 сарын өмнө
 0  14
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц ханыг  ирэх сарын 20-нд барьж дуусна

Улаанбаатар хотын Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөртэй төмөр бетон хийцтэй үерийн даланг барьж байгаа билээ.


Тус Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Нийслэлээс 2024-2025 онд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай долоо хоног тутам танилцдаг. Сүүлийн үед хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа байна. “S.Outlet” орчимд барьж буй үерийн хамгаалалтын 1.5 км шугамын барилга угсралтын ажил 60 хувьтай явж байна. Энэ ажилд хамгийн их хүндрэл учруулж байсан төвийн хэсгийн хөрсний усны 800 диаметртэй шугам хоолойг 500 метр шилжүүлэх санхүүжилт болон холбогдох асуудлыг шийдвэрлэсэн. Газар шорооны ажлууд бүрэн дууссан. 10 мянгын 6 хос кабель шугамыг 800 метр газар шилжүүлж байна.


Хотын төвийн хэсгийн томоохон албан байгууллага, бусад аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх ажил  дуусжээ. Аравдугаар сарын 20-нд түшиц ханыг хийж дуусах юм байна.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow