Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш зарлана
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11.00 цагт нээхээр болжээ. Тодруулбал, тус далангийн тухайд нийт 750 метр урт, 4-4.6 метр өндөртэй түшиц хана хийгдэх аж. Ингэхдээ Натурын гүүрнээс урд талын төмөр замын прейзер хүртэл хийхээр төлөвлөсөн аж.