Сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас урж байсан иргэнийг шалгаж эхэлжээ

6-р сарын 12, 2024 - 16:49
6 сарын өмнө
 0  51
Сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас урж байсан иргэнийг шалгаж эхэлжээ

2024 оны зургаадугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байршуулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг иргэн Э урж, гэмтээснийг цагдаагийн байгууллагынхан тогтоон, шалгаж байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 41.11-т “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно”

Мөн хуулийн 80.1-т “Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”  гэж заажээ.

Иймд иргэдийг бусдын сурталчилгаанд хүндэтгэлтэй хандаж, хууль зөрчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Share:
51

like

dislike

love

funny

angry

sad

wow