ЦЕГ: Хоёр настай хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, цагдан хорьсон

Есдүгээр сарын 8-нд буюу урд шөнө хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.
Тодруулбал,Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Хоёр настай хүүхэд алга боллоо" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тэр өдөр хүүтэй хамт явж байсан хойд эцэг нь ''бусдын халдлагад өртөөд хүүгээ алдчихлаа" хэмээсэн аж. Хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ "Машинаа бохирдууллаа" хэмээн уурлаж амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байжээ.
ЦЕГ-аас дээрх хэргийн талаар тодруулахад “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11.00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна”
гэв.






