Багшдаа зодуулсан хоёр настай охин зөөлөн эдийн гэмтэл авч, тархи нь доргижээ
Зайсанд байрлалтай "Жогжоохой" цэцэрлэгийн багш хоёр настай сурагчаа зодож, гэмтэл учруулжээ. Энэ талаар тухайн хүүхдийн ар гэрээс цахим орчинд мэдээлэл цацсан. Ингэхдээ "Хоёр настай бяцхан охиныг хоёр гар, гуяыг нь хөхөртөл нь зодож байгаа бичлэг нь устгагдсан байна. Тэгэхээр нь зүгээр л өөр нэг өдрийн байгаа бичлэгийг нь сонгоод үзэхэд л үндсэн багш, туслах багш ялгаагүй хүүхдийг зодож, түлхэж, базаж, уйлах үед нь ам руу нь хуруугаа хийж дарж яргалсан аймшигтай шорон шиг газар аж. Энэ бол Зайсанд байрлалтай "General Town"-ий Жогжоохой цэцэрлэг юм байна. Хүүхдээ үзүүлэхэд "зөөлөн эдийн олон гэмтэлтэй, тархины доргилттой" гэжээ.