Роберт Фрийдланд: Говьд нээгдээгүй олон орд бий гэж бодож байна. Газар доорх байгалийн баялгаа олох хэрэгтэй
“Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээ өнөөдөр эхэлсэн билээ. Энэ жилийн тус арга хэмжээнд зочин илтгэгчээр Дэлхийн уул уурхайн салбарын Канадын бизнесмэн, тэрбумтан гэгддэг “Айвэнхоу майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд оролцсон юм. Энэ үеэр тэрбээр илтгэл тавьсан бөгөөд анхаарал тасан зүйлсийг нь түүвэрлэн хүргэе.
"Монгол Улсын хувьд дэлхий дээр зэсийн ордоороо толгой цохиж байгаа. Говьд нээгдээгүй олон орд бий гэж бодож байна. Газар доорх байгалийн баялгаа олох хэрэгтэй. Бид 2001 оны есдүгээр сарын 11-нд Оюутолгойг нээсэн. 2004 он хүртэл томоохон кампанит явуулж байж Монгол Улсын ард иргэдийн бахархахуйц том ордыг олж нээн ашиглалтад оруулсан. Энэ бол Монголын ард түмний маш том баялаг. Дэлхий дээр Оюутолгой шиг 20 уурхай байж хэмээн хэвийн эрэлт хэрэгцээг хангана. Монгол Улс Оюутолгойн ордоосоо үе дамжин үр ашгийг нь хүртэнэ. Би та бүхний энэхүү түүхийн элсний нэг ширхэг шиг хэмжээний хэсгийг л бүрдүүлж байгаа. Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Найз нөхөд минь бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах хэрэгтэй. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт дотоодын ажиллах хүч бий болсон байна. Монголчууд уурхайн нарийн мэргэжлийн ур чадвараараа дэлхийд тэргүүлэх боломжтой. Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хийхгүй бол тэнэг хэрэг болно" гэжээ.