Хүний эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсан гэх эмч П.Батчулуунд хэргээ цагаатгаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсчээ

3-р сарын 13, 2025 - 09:47
9 цагийн өмнө
 0  46
Хүний эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсан гэх эмч  П.Батчулуунд хэргээ цагаатгаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсчээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх хэлэлцэж, түүнд 2.6 жилийн хорих ял оноосон билээ.Давж  заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

П.Батчулуун давж заалдах гомдолдоо "Надад оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү" хэмээсэн байна.

Share:
46

like

dislike

love

funny

angry

sad

wow