Израилийг дэмжсэн Каяли Женнер өөр дээрээ "гал" дуудав

10-р сарын 9, 2023 - 16:03
1 жил өмнө
 0  117
Израилийг дэмжсэн Каяли Женнер өөр дээрээ "гал" дуудав

 Каяли Женнер олон зуун хүний амийг авч одсон Палестиний Хамас бүлэглэлийн дайралтын дараа Израиль улсыг дэмжсэн утга бүхий стори оруулсан нь шүүмжлэл дагуулж эхлэв. 

Тэр "Бид одоо болон цаашид ч тэр Израилийн ард түмэнтэй үргэлж хамт байх болно. Хэрэв та Израилийн ард түмэнд олон жилийн турш тохиолдсон хамгийн аймшигт нөхцөл байдалд хамт байгаагаа илэрхийлэхийг хүсвэл SHARE хийгээрэй" хэмээжээ. Энэ стори нь  Палистиний далбаатай зургуудаар дүүрч, түүнийг дагахаа болихыг уриалсан постоор давлагаалсны эцэст цаг орчмын дараа Каяли энэхүү сторигоо устгажээ. Гэсэн ч шүүмжлэл үүгээр зогссонгүй. Түүнийг твиттер болон инстаграм хуудсаар үргэлжлүүлэн шүүмжилж, дайрч эхэлжээ.

Интернэт хэрэглэгчдийн зарим нь Каялиг Палестин, Израилийн хооронд чухам юу болж буйг ойлгоогүй, мэдлэг дутмаг байж энэхүү асуудалд оролцох нь буруу хэмээн шүүмжилжээ. Каялигийн сайн найз болох Белла Хадид Палистинийг дэмжигч нэгэн гэдгээрээ алдартай. Белла Хадидийн аав Палестин гаралтай хүн байдаг бөгөөд Каяли Женнер Израилийг дэмжиж байгаа нь найзыгаа үгүйсгэж байгаа хэлбэр хэмээн олон нийт үзсэн байна. 

Ийм улс төрийн асуудалд олон дагагчтай алдартнууд болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулан, хоёр талыг хоёуланг нь буруушаах нь хамгийн зөв зам хэмээн интернэт хэрэглэгчид сануулав.

 

Share:
117

like

dislike

love

funny

angry

sad

wow