ПУТИН: Навальный нас барсан нь харамсалтай хэрэг байсан ч "амьдралд тохиолддог л зүйл"

3-р сарын 18, 2024 - 11:02
7 сарын өмнө
 0
ПУТИН: Навальный нас барсан нь харамсалтай хэрэг байсан ч "амьдралд тохиолддог л зүйл"

Владимир Путин Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсантай холбогдуулан анх удаа тайлбар хийв.



Тэрээр Навальный нас барсан нь харамсалтай хэрэг байсан ч "амьдралд тохиолддог л зүйл" гэжээ. Мөн Навальныйг нас барахаар өмнө барууны шоронд хоригдож буй хүмүүсээр солилцох саналыг хүлээн авч зөвшөөрсөн байсан гэдгээ мэдэгджээ.

Америкийн NBC телевизийн сэтгүүлч Киер Симмонс  түүнд хандаж "“Эван Гершкович энэ сонгуулийг шоронд өнгөрөөсөн, Украин дахь дайны эсрэг тэмцэгч Борис Надеждиныг тантай өрсөлдөхийг зөвшөөрөөгүй. Алексей Навальный сонгуулийн сурталчилгааны үеэр танай шоронд нас барсан. Эрхэм Ерөнхийлөгч өө, та үүнийг ардчилал гэж нэрлээд байна уу?" хэмээн асуусан юм.

Хариуд нь Путин "Энэ бол амьдрал" гээд Надеждиныг нэр дэвшигчээр бүртгээгүй нь бичиг баримт дутуу байсантай холбоотой гэж тайлбарлав. Харин Эван Гершковичийн хэргийн талаар юу ч хэлсэнгүй.

“Ноён Навальныйгийн хувьд. Тийм ээ, тэр нас барсан. Гунигтай үйл явдал тохиолдсон. Өөр хүмүүс нас барсан тохиолдол ч гарч байсан. АНУ-д ч ийм зүйл болоогүй гэж үү?” хэмээн Путин хариулжээ.


Share:
73

like

dislike

love

funny

angry

sad

wow