“Xiaomi” цахилгаан автомашины ослын анхны тохиолдол бүртгэгдлээ

4-р сарын 14, 2024 - 16:21
6 сарын өмнө
 0
“Xiaomi” цахилгаан автомашины ослын анхны тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-ын “Xiaomi” компанийн SU7 маркийн цахилгаан автомашины ослын гэрэл зураг интернэтээр цацагджээ. Энэхүү осол нь “Xiaomi” цахилгаан автомашины ослын анхны тохиолдол  болж байгаа юм. 


Тус автомашин Mercedes-Benz седантай мөргөлдсөн байна. Ослын улмаас хоёр машин хоёул багагүй гэмтэл авчээ.

“GizmoChina” хэвлэлд бичсэнээр, SU7 автомашины эзэн нь Хятадын нэрт блогер Big Lizi Qiqili гэнэ. Гэрлэн дохионоос болж осол болсон гэж инфлюзер нийгмийн сүлжээнд тайлбарласан байна. Жолооны ард түүний жолооч сууж явжээ.


Болсон хэргийг далимдуулан, Big Lizi Qiqili “Xiaomi” компанийн анхны цахилгаан автомашины краш тестийн үр дүнг танилцуулсан байна. Түүний хэлснээр, аюулгүйн дэрний ачаар удирдлага болон мультимедиа системийн ямар ч төхөөрөмж гэмтээгүй гэнэ. Хаалга хүчтэй гэмтсэн хэдий ч хүч шаардалгүй онгойсон аж.

Share:
92

like

dislike

love

funny

angry

sad

wow