Ким Жон Ун Өмнөд Солонгосыг номер нэг дайснаар нэрлэжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг “номер нэг дайсан” хэмээн тодорхойлохыг хууль тогтоогчдод уриаллаа. БНАСАУ-ын Ардын их хурлын дээд чуулганд үг хэлэх үеэрээ Ким Жон Ун Солонгосын хойгийг нэгтгэх боломжгүй гэж мэдэгдлээ.
Улмаар Солонгосын хойгт дайн гарсан тохиолдолд Өмнөд Солонгосыг бүрэн эзлэх, нутаг дэвсгэрийг нь бүрэн өөртөө нэгтгэх асуудлыг анхааралдаа авах нь чухал хэмээгээд БНСУ далд аргаар дэглэмийг өөрчлөхийг оролдсон гэж буруутгалаа. Төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос улс орноо нэгтгэх болон Солонгос хоорондын аялал жуулчлалыг хянадаг гурван агентлаг болох Энх тайвнаар нэгдэх хороо, Эдийн засгийн хамтын ажиллагааны үндэсний товчоо, Кумган уулын олон улсын аялал жуулчлалын газар зэргийг хаах болжээ. Кимийн хэлсэн үгийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёолыг шууд зэмлэн буруушааж, Пёньян Өмнөдийг дайсагнагч орон гэж цоллож үндэсний эв нэгдлийн эсрэг байна гэж буруутгав.
Юн мөн Умард Солонгосын сүүлийн үед пуужин хөөргөж, тус улсын далайн хилийн орчимд шууд галын сургуулилалт хийж байгааг зэмлэн буруушааж, өдөөн хатгалгад нь хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулав.