О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж 22-т жагслаа
Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.
Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарснаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.
Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав.