Цагдаагийн алба хаагчийн биед халдаж зугтаажээ

1-р сарын 29, 2025 - 07:12
2 өдрийн өмнө
 0  37
Цагдаагийн алба хаагчийн биед халдаж зугтаажээ

Дүрэм зөрчсөн жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй мөргөж, зугтаасан талаар бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлжээ.Тус хэрэг өчигдөр /2025.01.28/ 17:00 цагийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талын зам дээр болсон байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн жолооч цагаан шугам давж эргэсэн бөгөөд зогсох шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж зугтаажээ.

Дээрх жолоочийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл аж. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээдэг зохицуулалттай байна.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow