ОУОХ Оросын олимпын хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлэв
Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл ОХУ-ын Олимпын хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлж буйгаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Оросын хороог цаашид олон улсын олимпын байгууллагын гишүүн гэж үзэхгүй, тус байгууллагад ямар нэгэн дэмжлэг тусламж үзүүлэхгүй юм.
ОХУ нь Украинд халдан довтолж тус улсын дөрвөн мужийг бүрэлдэхүүнд нэгтгэсэн, эдгээр мужуудын олимпын хороог ОХУ-ын хорооны гишүүн гэж үзсэн шийдвэр гаргасан нь олон улсын олимпын зарчимд нийцэхгүй гэж үзжээ.
2024 оны Парисын олимпод орос тамирчдыг ОУОХ-ны туган дор оролцуулах эсэхээ тохиромжтой цагт нь шийднэ гэж нэмж өгүүллээ.