Л.Туруунаа Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

2-р сарын 19, 2024 - 15:44
1 жил өмнө
 0  16
Л.Туруунаа Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов. Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхажавын Туруунаа хүрэл медаль хүртлээ.Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow