Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын Trip.com платформ дээр манай улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ

1-р сарын 8, 2025 - 14:39
22 цагийн өмнө
 0  8
Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын  Trip.com платформ дээр  манай улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ

Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг Trip.com групптэй өнгөрсөн оны есдүгээр сард Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан. "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар тогтсон юм. Хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ.

Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн байна. Мөн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байгаа аж.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow