Газар орны нэр хууль бусаар өөрчилсөн хүмүүсийг торгох ялаар шийтгэжээ

9-р сарын 24, 2024 - 11:06
3 сарын өмнө
 0  22
Газар орны нэр хууль бусаар өөрчилсөн хүмүүсийг торгох ялаар шийтгэжээ

Газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийг өчигдөр /2024.09.23/  шүүхээс хянан шийдвэрлэсэн байна.

Тодруулбал:

  • Нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
  • Нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
  • Шүүгдэгч Б, К, Г нарт 14000 нэгжээр торгож, 5 жил төрийн албанд орох эрх хасах ял,
  • Шүүгдэгч С-д 10000 нэгж торгох ял, шүүгдэгч А-д 8000 нэгж торгох ял,
  • Нэр бүхий бусад 5 шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулжээ.

Эл хэрэгт нийслэлийн прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow