Х.Нямбаатар: НЗДТ-ыг Яармаг руу нүүлгэхээр болсон
Түгжрэлийг бууруулахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар манлайлж, ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу нүүсэн байна гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Нийслэлийн төр захиргаанд 2000 орчим хүн ажилладаг. Түгжрэлийг бууруулахын тулд нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэсэн. Яармагт баригдсан шинэ байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гадна харьяа бүх агентлаг очно. Одоогийн энэхүү барилгад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр шийдвэр гарсан. Хангарьд ордон дээр аль дээр шийдвэр гарсан, хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлана” гэлээ.