Оскарын тайзнаа жүжигчин Жон Сена нүцгэн гарч ирж, дуулиан тарив

3-р сарын 11, 2024 - 09:56
9 сарын өмнө
 0  328
Оскарын тайзнаа жүжигчин Жон Сена нүцгэн гарч ирж,  дуулиан тарив

96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар ням гарагийн үдэш "Dolby Theatre at Ovation Hollywood"-д эхлэв. Энэ үеэр тайзнаа эхээс төрсөн биеэрээ гарч ирсэн жүжигчин Жон Синагийн үйлдэл шалгарав. Наадмын хөтлөгчөөр Жимми Киммел дөрөв дэх удаагаа ажиллаж байна. 

"Шилдэг хувцасны загвар" шагналыг гардуулахаар жүжигчин Жон Сина гарч ирэхдээ бараг ямар ч хувцасгүй гарч ирсэн нь дуулиан тарив. Хөтлөгч Жимми Киммел түүнийг гарч ирэхийн өмнө "Өнөөдөр энэ тайзан дээгүүр нэг нүцгэн эр гүйнэ гээд та нар төсөөл дөө. Галзуу биш гэж үү" гэж хэлжээ. Энэ үед Жон Сина тайзны булангаас цухуйж, "Энэ чинь дээд зэргийн арга хэмжээ шүү дээ. Би нүцгэн гүйхийг хүсэхгүй байна. Ийм утгагүй санал дэвшүүлснийхээ төлөө та ичих учиртай. Эрэгтэй хүний нүцгэн бие бол тоглоом биш" гэж хэлжээ. Улмаар биеийн доод хэсгээ "Шилдэг хувцасны загвар" гэсэн дугтуйгаар халхлан тайзны гол руу гарч ирсэн байна.

Ялагчийг зарлахаар гарч ирсэн түүнд Жимми Киммел хөшиг мэт зүйл нөмрүүлэн биеийг нь халхалсан нь яг л Ромын үеийн баатруудыг санагдуулам байсан хэмээн үзэгчид биширчээ. 

 "Шилдэг хувцас дизайн" шагналыг эзнийг зарласан бол Жимми Киммел түүнд ийнхүү хувцас урлаж өгсөн байна.

 

Share:
328

like

dislike

love

funny

angry

sad

wow