Оросын шингэрүүлсэн хийн хамгийн том үйлдвэрлэгч "Новатек" агаарын цохилтод өртжээ
Оросын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч Новатек компанийн Балтийн тэнгис дэх терминал өчигдөр Украины агаарын цохилтын улмаас галд автаж, шатсан байна. Санкт-Петербург хотоос баруун зүгт 170 км зайтай Финландын буланд оршдог Усть-Лугагийн энэ байгууламж нь байгалийн хийг шингэрүүлэн боловсруулах замаар хөнгөн ба хүнд нафта, нисэх онгоцны түлш, мазут үйлдвэрлэн гадаад зах зээлд гаргадаг юм байна. Терминалд гарсан галыг Украины талаас явуулсан дроны довтолгооны үр дүн гэж Интерфакс-Украин агентлаг мэдээлжээ.
“Ленинград муж дахь Усть-Лугагийн терминал бол дайсны чухал байгууламж юм. Энд боловсруулсан түлшийг Оросын армид нийлүүлдэг. Терминалд амжилттай довтолсноор дайсанд зөвхөн эдийн засгийн хохирол учруулдаг зогсохгүй Оросын армийн түлш шатахууны хангамжид ноцтой тасалдал учруулж байна” гэж Украины албаны эх сурвалж тус агентлагт ярьсан байна.
Довтолгооны үеэр хүний амь нас эрстээгүй, бүх ажилчдыг нүүлгэн шилжүүлснийг Ленинград мужийн захирагч Александр Дрозденко сошиал хуудсаараа мэдээлжээ.