Орон нутгаас нийслэлд нийлүүлж буй малын махыг шалгахад олон зөрчил илэрчээ
"Хүнсний аюулгүй байдал" аяны хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийжээ.
Энэхүү шалгалтыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Салбарын хяналтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчидтай хамтран зохион байгуулж байгаа аж.
Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 тонн малын мах нийлүүлэгдэж байгаа бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээг улсын байцаагчаар баталгаажуулаагүй таван зөрчил илэрсэн байна.
Үүнд холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажилласныг мэдээллээ.