О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг Цэцийн гишүүнээр томиллоо

11-р сарын 16, 2023 - 13:47
1 жил өмнө
 0  20
О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг Цэцийн гишүүнээр томиллоо

Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Үүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд дууссан бол дарга асан Д.Одбаяр гишүүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд дууссан. Харин Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн.

Цэцийн есөн гишүүнийг гурвын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэ томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, гишүүн Д.Одбаярыг УИХ, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулсан. Улсын дээд шүүх МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн. Харин Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяаг, УИХ Тамгын газрынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр нарыг чөлөөлж, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг Цэцийн гишүүнээр томиллоо.

Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн товч намтрыг танилцуулъя.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа:

  • Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг.
  • 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.
  • 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.
  • 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг,
  • 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч,
  • 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах,
  • 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн,
  • 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажилласан.
  • Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор О.Мөнхсайхан:

  • О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  • 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон. Англи хэлтэй.
  • 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан.
  • 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийнсайхан:

  • 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгаа.
  • 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан.
  • 2007 оноос УИХ-ын Тамгын газарт ажилласан.
  • 2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга,
  • 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажилласан.
  • 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажилласан.
  • 2019 оноос УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.
Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow