ИЗНН-ын экс дарга Ц.Ганхуяг консул болжээ
Иргэний зориг ногоон намын дарга асан Ц.Ганхуягийг ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар томилжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр /2025.01.29/ энэхүү томилгоог хийсэн байна. Тэрбээр Эрхүү хотын Багшийн их сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн.
Тэрбээр ИЗНН-ын даргаар ажиллаж байсан юм.