Охидыг урхидаж, насанд хүрэгчдийн бичлэг хийж саятан болсон сошиал од баривчлагджээ

2-р сарын 8, 2023 - 10:36
2 жил өмнө
 0  36
Охидыг урхидаж, насанд хүрэгчдийн бичлэг хийж саятан болсон сошиал од баривчлагджээ

Сошиал од Эндрю Тэйт  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Румын улсын нийслэл Бухарест хотод хүний наймаа, бэлгийн мөлжлөгө үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдан дүү Тристаны хамт баривчлагдсан нь  дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Тэрбээр олон нийтийн дунд нэр хүндтэй сошиал од бөгөөд таалагдсан  охидоо “Найз охин минь болооч” хэмээн урхидаж насанд хүрэгчдийн бичлэг хийлгэн түүнийгээ зарж саятан болсон аж.   Хамгийн сүүлийн мэдээгээр Тэйт  өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд “Өөрийгөө хэрэг хийгээгүй, суллахыг хүссэн өргөдөл  Румыны шүүхэд өгчээ. Түүний хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна. Түүний нэгэн найз охин байсан Англи эмэгтэй ВВС-д өгсөн ярилцлага нь  хэвлэгдэж шуугиан тарьж  байна. Тэрээр Тэйт хэрхэн өөрийг нь урхидсан, хэрхэн мөнгөний хэрэгсэл болгосон, яаж дарамталдаг байсан талаар тэр  ярьжээ.

 Тэрбээр “Би өөрийгөө хохирогч гэж тодорхойлох эсэхээ сайн мэдэхгүй байна. Учир нь сонголтыг би өөрөө хийж байсан. Гэхдээ тэр охидыг хэрхэн урхидахаа маш сайн мэддэг” гэж Софи гэж нэрийг нь өөрчилсөн Тэйтийн хуучин найз эмэгтэй ярьжээ. Харин Тэйтийн  энэ урхийг мөрдөгчид “Амраг хүүгийн арга” гэж нэрлэжээ. Софи “Тэйт намайг чин сэтгэлээсээ сонирхож байна, өөрийгөө итгэж болох хүн гэж ойлгуулж байсан” хэмээн онцолсон байна.  Тэдний онлайн харилцаа энгийн хайрын харилцаа байсан гэж  Софи тодотгосон байна. Тэйт “Бухарест дахь гэртээ ирээч” хэмээн урьснаар бүх хэрэг манджээ.  Охин хэлэхдээ “Тэр үед миний амьдрал хэвийн уйтгартай санагддаг байсан болохоор түүний урилга өөрийн эрхгүй сэтгэлийг минь татсан” гэж хэлжээ. Софиг “Гэрт нь очиход найз охин минь болооч” гэсэн аж.  Удалгүй  Тэйт  Софиг  “ажил хий” гэж ятгасан гэнэ. Хэсэг хугацааны дараа “насанд хүрэгчдийн бичлэгт  орж ажилла” хэмээн шаардаж эхэлсэн тухай ярьжээ.  Шаардлагыг нь  биелүүлэхгүй бол найзлахаа болино хэмээсэн байна.  Мөн “Чи үүнээс их мөнгө хийнэ ш дээ” гэж улам ятгаж эхэлсэн аж. Гэхдээ ятгах бүрийнхээ дараа “Би хангалттай мөнгө олдог болохоор чи үүнийг хийгүй ч байсан болно” гэж өөрт нь  сонголт байгаа мэт ойлгуулахыг хичээж байсан гэнэ. Тэгсэн атлаа  хэсэг хугацааны дараа "Хэрвээ чи надад хайртай л юм бол үүнийг хийгээч”, “Хэрэв чи надад санаа тавьж л  байгаа бол үүнийг хий л дээ” ... хоёулаа их мөнгө босгож чадна шүү дээ" гэх мэтээр ятгалаг үргэлжилдэг байсан аж. Сүүлдээ  “би үүнийг хийх ёстой юм байна" гэж бодож эхэлсэн тухайгаа охин  ярьсан байна. Софи Тэйттэй найзлахаас өмнө насанд хүрэгчдэд зориулсан  энтертайнментийн салбарт ажиллаж байсан болохоор тийм ч хүндрэлтэй байгаагүй гэнэ. “Гэхдээ л албадлагад автаад байгаагаа мэдэрч байсан ч Тэйтийг алдахаас бас айж байлаа” гэж Софи ярьжээ.

Харин мөрдөгчид сүүлийн арван  жилийн хугацаанд Тэйт студи ажиллуулж байсан  бөгөөд түүний ажилчдын талаас илүү хувь нь иймэрхүү маягаар танилцсан түүний найз охид байсныг олж тогтоосон юм. Тэд Тэйттэй танилцахаас өмнө хэн нь ч насанд хүрэгчдийн энтертайнмент салбарт ажиллаж байгаагүй байсан байна.

Софи өдөрт зургаан цаг ажиллаж 800 орчим фунт стерлингийн орлого олж  50 хувийг нь Тэйт авдаг байсан гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам Софи Тэйтийн талаар ярихдаа “Түүний зан байдал улам дордсон. Гадуур гарвал Тэйтд торгууль төлж, улмаар хүчирхийлж,алхам бүрийг минь  хянадаг болсон” гэжээ. Зодох эсвэл энгийн бус бэлгийн ажил хүчээр хийх болсон. "Хүчирхийллийн дийлэнх нь бэлгийн харилцаа байсан. Энэ бол түүний дуртай зүйл. Тэр эмэгтэй хүнийг өөрийн эрхэндээ байлгадаг бөгөөд хэдхэн секундэд аминд нь хүрч болох үйлдэл хийдэг. Үүндээ ч  дуртай" гэж Софи ярьжээ. "Би зүгээр л түүнд таалагдахыг хүсч, түүнийг аз жаргалтай байлгахыг хичээдэг байсан. Гэхдээ эргээд бодоход тэр намайг боомилдог байсан бөгөөд би нэг удаа ухаан алдаж унасан, тэр үед түүнийг сандарсан байх гэж би бодсон" гэж яриандаа дурдсан байна. BBC Софи руу Тэйтээс илгээсэн мессеж, дуу хоолойны бичлэгийг шалгаж Тэйтигийн зан төлөв Софигийн ярьсантай тохирч байна гэж үзжээ.

Софи “Би дахиж ингэж амьдарч чадахгүй гэдгээ мэдэж, түүнээс холдох нь зүйтэй хэмээн бодсон. Тэйт анх онлайнаар танилцаж байснаасаа амьдрал дээрээ шал өөр хүн хэмээн Софи тодорхойлжээ.  Түүнд хүнийг өрөвдөх сэтгэл огт байхгүй. Тэр нарциссист хүн. Би түүнийг хэн нэгнийг тэр байтугай гэр бүлээ, дүүгээ ч хайрладаггүй гэж боддог. Түүний тархинд хайр, энэрэл, өрөвдөх сэтгэлийг мэдэрдэг орон зай байхгүй" гэжээ.  BBC Тэйтэд ярилцлага авах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан тавьсан боловч ах дүү Тэйтийн хэвлэл мэдээллийг хариуцдаг Матиеа Петреску татгалзсан хариу өгчээ.

Румын улсын мөрдөн байцаагчид зургаан эмэгтэйг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байж болзошгүй болохыг тогтоосон байгаа ч хоёр эмэгтэй нь Тэйт тэдэнтэй зүй бус харилцаагүй гэсэн бол бусад дөрөв нь Тейтийн талаар BBC-ийн асуултад түүнийг эерэгээр ярьжээ. Харин Софи тэдгээр эмэгтэйчүүдийн зарим нь Тэйтэд үнэхээр сайн ханддаг эмэгтэйчүүд байгаа бол зарим нь түүний дарамтанд байгаа гэж хариулжээ.

 

Тэйт гэж хэн бэ?

Өдгөө 36 настай, кикбоксчин, Твиттерт 3.5 сая гаруй дагагчтай, TikTok дээр #AndrewTate хаштагтай видеог  нь 12.7 тэрбум гаруй удаа үзсэн байдаг. Хүчтэй инфлүэнсэр. Бүтэн нэр нь Эмори Эндрю Тэйт, 1986 оны арванхоёрдугаар сард төрсөн бөгөөд түүний вэб сайтад түүнийг Иллинойс мужийн Чикаго хотоос гаралтай гэж бичсэн байна. Түүнийг Их Британи дахь АНУ-ын Агаарын хүчинд ажиллаж байсан, аав нь Америкийн  шатрын спортын мастер байсан. Ээж, аав нь Их Британид танилцсан бөгөөд салахад Тэйт ээжийнхээ хамт Английн Лутон руу нүүсэн гэнэ. Тэйт болон түүний дүү Тристан Англид ядуу амьдрал дунд өсчээ. Ярилцлагадаа тэд KFC очиж хүмүүсийн үлдээсэн тахианы махаар гол зогоож байсан хэмээн ярьжээ.  Тэйт кикбоксын дэлхийн дөрвөн удаагийн аварга байсан ч цахим ертөнцөд орж ирснээр  дэлхий даяар алдар нэрээ олсон байна. Тэрээр өөрийгөө саятан гэж тодорхойлсон бөгөөд сард 75 эмэгтэйг дөрвөн газарт ажиллуулсан бичлэгээс 600,000 ам.долларын ашиг олдог гэж Mirror сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

Бичсэн Б.Булгамаа

 

 

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow