Алдарт хүүхдийн зохиолч Роберт Манш амиа хорлох зөвшөөрөл авчээ
Алдарт хүүхдийн зохиолч Роберт Манш Канад улсад эмнэлгийн тусламжтайгаар амиа хорлох зөвшөөрөл авчээ.
Өдгөө 80 настай тэрээр “New York Times Magazine”-д өгсөн ярилцлагадаа "Бусадтай ярилцах, олон нийтийн харилцаа үүсгэхэд үнэхээр хэцүү болж эхэлсэн. Ахыгаа эсийн хөдөлгөөний мэдрэлийн өвчин тусаж нас барахыг харсан нь эл шийдвэрийг гаргахад хүчтэй нөлөөлсөн. Түүнийг янз бүрийн арга хэрэглэж амьд байлгасаар байсан. Би бол түүнийг зүгээр л тайван үхүүлээч гэж бодсон” хэмээжээ.
Тэрээр 85 бүтээл хэвлүүлсэн бөгөөд тэр дундаас “The Paper Bag Princess” болон “Love You Forever” зэрэг бүтээл нь дэлхий даяар алдаршсан билээ. 2021 онд тэрээр зарим зүйлсийг ор тас мартах болсноор ой санамжаа алдах буюу деменци өвчтэй хэмээн оношлогдсон юм байна.
Канадын эвтаназийн хууль
Канад улс 2016 онд үхэлд хүргэх өвчин туссан хүмүүст “эвтанази” хийхийг хуульчилсан бол 2021 онд хуулийг өргөтгөн, амь насанд шууд аюулгүй ч хүнд, архаг өвчтэй хүмүүст мөн боломж олгосон юм. Энэ нь эмнэлгийн тусламжтайгаар амиа хорлохыг хүссэн хүмүүст зориулсан хууль билээ.
Тэд дараах шаардлагыг хангах ёстой. Үүнд:
-
Ноцтой бөгөөд эдгэршгүй өвчтэй байх,
-
Гадны ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүсэлт гаргах,
-
Эргэлт буцалтгүй доройтлын шатанд хүрсэн байх зэрэг багтдаг.
Мөн хоёр эмч эсвээс сувилагч тухайн хүнийг шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулах ёстой.

