О.Хангай аварга ойн барилдаанд түрүүлжээ
Замын-Үүд дахь гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр өчигдөр тохиов. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын "Соёл, спортын ордон"-д болсон юм. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглосон бөгөөд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Од групп", "Их Монгол" сан, "MGO trans" ХХК-ий бөх Монгол Улсын аварга О.Хангай зургаа даван түрүүлээ.
Тэрээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан бөгөөд үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.
Шөвгийн дөрвөн бөх:
- Улсын аварга О.Хангай
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл
- Улсын заан Б.Бат-Өлзий