О.Есүгэн олимпын эрхээ авлаа
Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн дөрөв хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.
Эрэгтэй:
- 51 кг - Г.Ган-Эрдэнэ vs Саудийн Араб (2024.05.25)
- 57кг - Х.Энх-амар vs Боливиа (2024.05.24)
- 63.5 кг - Э.Цэндбаатар vs Вьетнам (2024.05.26)
- 71 кг - О.Бямба-Эрдэнэ vs Туркменистан (2024.05.26)
- 80 кг - Г.Далай гоц мөргөсөн.
- 92 кг - Н.Отгонболд vs Афганистан (2024.05.27)
- +92 кг - Х.Бекнур vs Доминикан (2024.05.29)
Эмэгтэй:
- 54 кг - М.Энхжаргал vs Япон (2024.05.28)
- 57 кг - Т.Болортуул vs USA (2024.05.24)
- 60 кг - М.Намуун vs Энэтхэг (2024.05.27)
- 66 кг - Г.Бадмаараг vs Колумбиа (2024.05.24)
- 75 кг - Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)
Дээрх боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-ын жинд өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болжээ. Харин эрэгтэй +92 кг, 80 71 кг, 63.5 кг, 57 кг, 51 кг, эмэгтэй 75кг, 54 кг жинд өрсөлдөж буй тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байна. Одоогоор манай тамирчдаас эмэгтэй 50 кг жинд ОУХМ О.Есүгэн Олимпын эрхээ аваад байна.